2016 АРСЛАН: Амжилтын давалгаан дээр зогсож байна

АРСЛАН

Эрхшээгч гаригНар. 
МахбодГал.
Билэг тэмдэгАрслан, Хун. 
Ээлтэй өдөрНям. 
Ээлгүй өдөрБямба. 
Металл: Алт. 
Үнэт чулууУлаан анар. 
УргамалЦарс. 
Тоо: 9. 
Тохирох өнгөУлбар шар, Алтлаг. 
Үл тохирох ордБумба.

Амжилтын давалгаан дээр зогсож байна

Энэ онд гэнэтийн, томоохон өөрчлөлтүүд гарна. Шинэ найз нөхөд олонтой болж, ажлын чиглэл өөрчлөгдөж, хайр дурлалын харилцаа ч шинэчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхнийг багахан хүлээх хэрэгтэй болно. Эхлээд хуучны өр, хариуцлагаа дуусгаж, 2015 оны намраас бодож төлөвлөсөн ажил, төслүүдээ сайтар цэгцэл. Нэг болон хоёрдугаар сард хуучин алдаа эндэгдлүүдээ залруулахад тохиромжтой үе байх болно. Дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн янз бүрийн салбарт өөрийгөө туршиж үзэхэд гэмгүй. Өрсөлдөгчдийн таагүй үйлдлүүдийг бүү тоо. Таны өмнө тодорхой зорилт байгаа. Зун гэхэд шийдвэрлэгдээгүй асуудал, тодорхойгүй харилцаа гэж байх ёсгүй, бүгдийг шийдвэрлэ. Зуны үеэр гэрээсээ удаан хугацаанд хол байж магадгүй. Гадаад улс руу албан томилолтоор явна, энэ таны хувьд цалин хөлс өсөх боломжийг бий болгоно.  Гэхдээ мөнгө хэт их үрэх хэрэггүй, санхүүгийн саналуудад болгоомжтой ханд. Арван хоёрдугаар сард од эрхэс ивээх хүртэл томоохон хэмжээний худалдан авалтыг хойшлуулах хэрэгтэй.

Ажил хэрэг

Энэ он хүндхэн ч , сонирхолтой байна. Албан тушаалын шатаар аажмаар ахих эхлэл тавигдана, мөн таны чадварыг өндрөөр үнэлж мэднэ. Ялангуяа анагаах ухаан, уран бүтээл, дизайн архитектур, үсчний үйлчилгээ болон гоо сайхан амьдралын эрүүл хэв маягтай  холбоотой салбаруудад илүүтэй ээлтэй байна.  Гэхдээ бусад салбарынхан ч ажилдаа илүүтэй анхаарал хандуулбал таатай байна гэж од эрхэс зөвлөж байна. Түүний зэрэгцээ хамт ажиллагсдадаа эелдэг, анхаарал халамжтай ханд. Хамт олон дундаа найрсаг уур амьсгал бүрдүүлж, итгэлцэл, нэгнээ хүндэлсэн халуун дулаан уур амьсгалыг үргэлж дэмжиж яваарай. Ингэснээрээ та хамт олноосоо хүндэтгэл хүлээхийн дээр удирдлагаасаа шагнал урамшуулал авах гээд нэг сумаар хоёр туулай буудах боломжтой.  Арслангийн ордын удирдагчид буулт хийж сурах хэрэгтэй. Ингэснээр ажилтнууд болон ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахад  тустай.

Мөнгө санхүү

Жилийн туршид санхүүгийн тал дээр өөрийгөө бүрэн хангахуйц байх хэрэгтэй, томоохон өр зээл тавих хэрэггүй. Мөнгө санхүүгийн тал дээр амжилттай, одтой яваагаа бусдад гайхуулсны хэрэггүй. Атаачид хэзээд таны хажууд байна. Гэртээ их хэмжээний мөнгө хадгалах хэрэггүй. Байнга хянуур болгоомжтой бай, учир нь 2016 онд санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой хандахгүй бол “хавханд орж” мэдэхээр байна. Маш бага хэмжээний мөнгийг ч зээлэх, бусдад зээлдүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөний зээлтэй холбоотой асуудал материаллаг төдийгүй  сэтгэл санааны хувьд хохиролтой байх болно. Сайтар бодож, нарийн төлөвлөж гаргасан шийдвэр санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлнэ. Мэдээж гар хумхилгүй хөдөлмөрлөвөл он удаан жил санхүүгийн байдалдаа санаа зовнихгүй байх үндэс суурийг бий болгоно.  Гэхдээ зугаа цэнгэл, тансаг хэрэглээнээс татгалзах шаардлагатай болно. Хавар нөлөө бүхий хүмүүстэй танилцаж мэднэ.

Хайр дурлал, гэр бүл

Хайр дурлалын талбарт онцгой өөрчлөлт гарахгүй. Оны эхээр хардалтаас болж бага зэргийн хэрүүл маргаан үүсч болзошгүй. Үүнийг хэт эмзгээр хүлээж аван байдлыг хурцатгах хэрэггүй. Таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс л таны энэ араншинг тэвчин гарч чадна. Өвөл дуусмагц, бүх зүйл тайван болж, таны сэтгэл санааны байдал хивэндээ орон, өмнө нь байж боломгүй мэт том асуудал мэт санагдаж байсан зүйлс үл ялих, инээдтэй асуудлууд байсныг ухаарна. Эмэгтэй арслангууд энэ жил гадаад төрхдөө илүүтэй анхаарах хэрэгтэй. Өөрийгөө үе үе өөрчил, ингэснээр хайртай хүнтэйгээ харилцах харилцаа улам сонирхолтой болно. Дөрөв, зургаа, наймдугаар сард өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гэр бүлтэй арслангийнхан зан аашаа эргэн нэг харж, өнгөрсөн үед хийж байсан үйлдэл бүрээ сайтар эргэн бодох хэрэгтэй. Хань ижлээсээ нууж явсан “залуу насны алдаа” илэрч болзошгүй, энэ тухайгаа ханьдаа хэлэх хэрэгтэй. Хайртай хүн чинь бусдаас биш харин танаас энэ тухай сонссон нь дээр.

Сэтгэгдэл (0)