2016 АРСЛАН: Амжилтын давалгаан дээр зогсож байна

АРСЛАН

Эрхшээгч гаригНар. 
МахбодГал.
Билэг тэмдэгАрслан, Хун. 
Ээлтэй өдөрНям. 
Ээлгүй өдөрБямба. 
Металл: Алт. 
Үнэт чулууУлаан анар. 
УргамалЦарс. 
Тоо: 9. 
Тохирох өнгөУлбар шар, Алтлаг. 
Үл тохирох ордБумба.

Амжилтын давалгаан дээр зогсож байна

Энэ онд гэнэтийн, томоохон өөрчлөлтүүд гарна. Шинэ найз нөхөд олонтой болж, ажлын чиглэл өөрчлөгдөж, хайр дурлалын харилцаа ч шинэчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхнийг багахан хүлээх хэрэгтэй болно. Эхлээд хуучны өр, хариуцлагаа дуусгаж, 2015 оны намраас бодож төлөвлөсөн ажил, төслүүдээ сайтар цэгцэл. Нэг болон хоёрдугаар сард хуучин алдаа эндэгдлүүдээ залруулахад тохиромжтой үе байх болно. Дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн янз бүрийн салбарт өөрийгөө туршиж үзэхэд гэмгүй. Өрсөлдөгчдийн таагүй үйлдлүүдийг бүү тоо. Таны өмнө тодорхой зорилт байгаа. Зун гэхэд шийдвэрлэгдээгүй асуудал, тодорхойгүй харилцаа гэж байх ёсгүй, бүгдийг шийдвэрлэ. Зуны үеэр гэрээсээ удаан хугацаанд хол байж магадгүй. Гадаад улс руу албан томилолтоор явна, энэ таны хувьд цалин хөлс өсөх боломжийг бий болгоно.  Гэхдээ мөнгө хэт их үрэх хэрэггүй, санхүүгийн саналуудад болгоомжтой ханд. Арван хоёрдугаар сард од эрхэс ивээх хүртэл томоохон хэмжээний худалдан авалтыг хойшлуулах хэрэгтэй.

Ажил хэрэг

Энэ он хүндхэн ч , сонирхолтой байна. Албан тушаалын шатаар аажмаар ахих эхлэл тавигдана, мөн таны чадварыг өндрөөр үнэлж мэднэ. Ялангуяа анагаах ухаан, уран бүтээл, дизайн архитектур, үсчний үйлчилгээ болон гоо сайхан амьдралын эрүүл хэв маягтай  холбоотой салбаруудад илүүтэй ээлтэй байна.  Гэхдээ бусад салбарынхан ч ажилдаа илүүтэй анхаарал хандуулбал таатай байна гэж од эрхэс зөвлөж байна. Түүний зэрэгцээ хамт ажиллагсдадаа эелдэг, анхаарал халамжтай ханд. Хамт олон дундаа найрсаг уур амьсгал бүрдүүлж, итгэлцэл, нэгнээ хүндэлсэн халуун дулаан уур амьсгалыг үргэлж дэмжиж яваарай. Ингэснээрээ та хамт олноосоо хүндэтгэл хүлээхийн дээр удирдлагаасаа шагнал урамшуулал авах гээд нэг сумаар хоёр туулай буудах боломжтой.  Арслангийн ордын удирдагчид буулт хийж сурах хэрэгтэй. Ингэснээр ажилтнууд болон ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахад  тустай.

Мөнгө санхүү

Жилийн туршид санхүүгийн тал дээр өөрийгөө бүрэн хангахуйц байх хэрэгтэй, томоохон өр зээл тавих хэрэггүй. Мөнгө санхүүгийн тал дээр амжилттай, одтой яваагаа бусдад гайхуулсны хэрэггүй. Атаачид хэзээд таны хажууд байна. Гэртээ их хэмжээний мөнгө хадгалах хэрэггүй. Байнга хянуур болгоомжтой бай, учир нь 2016 онд санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой хандахгүй бол “хавханд орж” мэдэхээр байна. Маш бага хэмжээний мөнгийг ч зээлэх, бусдад зээлдүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөний зээлтэй холбоотой асуудал материаллаг төдийгүй  сэтгэл санааны хувьд хохиролтой байх болно. Сайтар бодож, нарийн төлөвлөж гаргасан шийдвэр санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлнэ. Мэдээж гар хумхилгүй хөдөлмөрлөвөл он удаан жил санхүүгийн байдалдаа санаа зовнихгүй байх үндэс суурийг бий болгоно.  Гэхдээ зугаа цэнгэл, тансаг хэрэглээнээс татгалзах шаардлагатай болно. Хавар нөлөө бүхий хүмүүстэй танилцаж мэднэ.

Хайр дурлал, гэр бүл

Хайр дурлалын талбарт онцгой өөрчлөлт гарахгүй. Оны эхээр хардалтаас болж бага зэргийн хэрүүл маргаан үүсч болзошгүй. Үүнийг хэт эмзгээр хүлээж аван байдлыг хурцатгах хэрэггүй. Таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс л таны энэ араншинг тэвчин гарч чадна. Өвөл дуусмагц, бүх зүйл тайван болж, таны сэтгэл санааны байдал хивэндээ орон, өмнө нь байж боломгүй мэт том асуудал мэт санагдаж байсан зүйлс үл ялих, инээдтэй асуудлууд байсныг ухаарна. Эмэгтэй арслангууд энэ жил гадаад төрхдөө илүүтэй анхаарах хэрэгтэй. Өөрийгөө үе үе өөрчил, ингэснээр хайртай хүнтэйгээ харилцах харилцаа улам сонирхолтой болно. Дөрөв, зургаа, наймдугаар сард өөрчлөлт хийхэд тохиромжтой. Гэр бүлтэй арслангийнхан зан аашаа эргэн нэг харж, өнгөрсөн үед хийж байсан үйлдэл бүрээ сайтар эргэн бодох хэрэгтэй. Хань ижлээсээ нууж явсан “залуу насны алдаа” илэрч болзошгүй, энэ тухайгаа ханьдаа хэлэх хэрэгтэй. Хайртай хүн чинь бусдаас биш харин танаас энэ тухай сонссон нь дээр.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Монгол Бахархал

Аавын суух завилалт монгол
Алтайн өндөр уулс нь монгол
Алтанд умбах нутаг нь монгол
Амтархан унших шүлэг нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД

Ам дамжих зохиол нь монгол
Алд дэлмээр хэмжих нь монгол
Араг үүрч савар барих нь монгол
Алганы амтаар хүүгээн сургах нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Алсыг ажиж саравчлан зогсох нь монгол
Айраг сөгнөж дэмбээдэх нь монгол
Аргал түүж шавах нь монгол
Асга дамжиж жимс түүх нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Босоо хоншоорт гутал нь монгол
Буух гийчний мэнд нь монгол
Бүлээн цайны амт нь монгол
Бүрэн эрхт тусгаар нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Гурван хөлт тулга нь монгол
Газарт ургасан хүнс нь монгол
Гадаадад гайхагдах ноолуур нь монгол
Ганган хээнцэр угалз нь ч бас монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Дэлхийг тамгалах гэр нь монгол
Дэгжин гангарах дээл нь монгол
Дээдэс заяат шүтээн нь монгол
Дэндүү омоглон нүүдэлчин монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Жавартай газар өлчир нь монгол
Жаргалтай харагдах Жанрайсаг нь монгол
Жам ёсны хуучин монгол
Жанжин Сүхийн хүчирхэг монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Олуулаа сууж дайралцах нь монгол
Онч мэргэн үгс нь монгол
Онго зайран бөө нь монгол
Онцгойрч харагдах ноход нь монгол


     Бид дахин давтагдахгүй түүхтэй
     Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Өвөг дээдсийн өлгий нь монгол
Өмсөх малгайн орой нь монгол
Өлгийд зүүсэн үнэг нь монгол
Өмөөрөх нутагтай үндсэрхэг монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Сар ажин цаг хөтлөх нь монгол
Сайныг ярьж бодлоон ариусгах нь монгол
Сүү өргөж замд үдэх нь монгол
Сур элдэж ногт зангидах нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Сүү самарч өрөм тогтоох нь монгол
Сүүл огтолж хүүхэддээ хөхүүлэх нь монгол
Суудал үзэн мөрөө гаргах нь монгол
Суу билэгт зохиолчид нь ч бас монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Төв азийн цээж нь монгол
Төрүүлсэн эхийн цус нь монгол
Төрсөн нутгийн агаар нь монгол
Төвөргөөн нижигнүүлэх адуу нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Түүхэнд дуурсах нэр нь монгол
Түмэнд сургах зүйрлэл нь монгол
Таван хошуу мал нь монгол
Төрт улстай анхны монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Уртын сайхан дуу нь монгол
Уянгат сайхан хуур нь монгол
Урсах голын харгиа нь монгол
Улирах дөрвөн цаг нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Учран золгох ерөөл нь монгол
Уудам орны минь хөдөө нь монгол
Удам залгах үрс нь монгол
Уран барилдах бөхчүүд нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Уургаан тулах эрчүүд нь монгол
Учирлаж айлдах хөгшчүүл нь монгол
Уух дарсны шим нь монгол

     Бид дахин давтагдахгүй түүхтэй
     Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Үмхэх махны амт нь монгол
Үнэнч найзуудын үерхэл нь монгол
Үлээх салхины илбэх нь монгол
Үргээх сэвлэгийн найр нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Хацар гоо охид нь монгол
Хаданд сийлсэн бичиг нь монгол
Харанхуй бүдүүлэг байдал нь монгол
Халх үндэстэй бид монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Хайр дурлалын түүх нь монгол
Ханж цадахгүй төрчид нь монгол
Харц язгуурт би монгол
Харуун цуст бид монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Цайгаан дээдилж өргөх нь монгол
Цаа унаж урцанд амьдрах нь монгол
Цас хайлж унд хийх нь монгол
Цэгцтэй хийсэн цоож нь ч бас монгол


     Бид дахин давтагдахгүй түүхтэй
     Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Ээжийн аялах бүүвэй нь монгол
Эх цагаан сүлд нь монгол
Эрхий мэргэн харваачид нь монгол
Эрхэлж наадах наадгай нь монгол


      Бид дахин давтагдахгүй түүхтэй
      Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


Эрдэнэт сайхан уяачид нь монгол
Эцгийн минь үлдээх үг нь монгол
Эрдэнээс ч үнэтэй шороо нь монгол
Эргэж мэндлээгүй баатрууд нь монгол


     Бид дахин давтагдахгүй түүхтэй
     Хүмүүс БИД МОНГОЛЧУУД


2010.11.30
БАЯНХОНГОР аймаг АЛТАНГЭРЭЛ.ЛХАГВАСҮРЭН

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Тэмүжин – нумын хөвчнөөс төрөөгүй юм Тэмүжин – сумын зэвнээс гараагүй юм
Тэмүжин – Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүжин – өрлөг түүхээс гарсан юм
Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм
Ооны халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм
Эх орноо өмургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар тчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн өрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм
Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж
Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
Хөө хуяг нөмөрсөн Их Монгол дэвсэн юм
Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархалж
Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
Түмэн эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм

Хөх монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
Хөлөг морьдын туурай өрнө дорныг цөмлөж
Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгэсэн юм
Тиймээ, дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тиймээ, дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тиймээ, Чингис өндөр Алтайд зартай юм
Тиймээ, Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм
Хойч үедээ тэр хар буруу санаагүй
Хорин лангийн их гачаалд хатан Онон ширгээгүй
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан
Ямар ч байсан Чингис хаан-гарьд шиг хальж
Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлэмнийхээ ирээр МОНГОЛ гэж бичсэн юм
Чингис – нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис – сумын зэвнээс гараагүй юм
Чингис – Өэлүн эхээс төрсөн юм
Чингис – өрлөг Монголоос гарсан юм

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Багшид зориулсан мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчид унших, зөв цэгцтэй ярих, алдаагүй бичиж сурах нь “Цагаан толгой” хичээлийн үндсэн зорилго бөгөөд  багш, эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд энэхүү зорилгыг амжилттай биелүүлж чадна.
Цагаан толгойн өмнөх бэлтгэл үеийг заах

Цагаан толгойн бэлтгэл хэсгийг заахдаа зураг дээр ярилцах, багшийн уншиж өгсөн, эсвэл ярьж өгсөн үлгэр, зохиолыг сонсоод ярих, өөрсдөд нь тохиолдсон үйл явдлыг ярих, бусдын яриаг сонсох, шүлэг зохиолоос цээжлэх, түүнийгээ уран унших ажлыг “Бэлтгэл” хөтөлбөрийн үргэлжлэл болгон явуулна.
Уншиж сурахад бэлтгэх, хэл яриа хөгжүүлэх ажил.
Сурагчдын анхаарч, бодож сэтгэж танин мэдэхийн төлөө тэмүүлэх эрмэлзлийг бий болгон, өөрийн мэддэг, үзсэн харсан зүйл, хийж бүтээж байгаа юмсынхаа
тухай чөлөөтэй илэрхийлэх, ярьсан хэлсэндээ итгэлтэй байх, бусдын уншихыг сонсож “чих онгойх” дасгал хийлгэж, унших ба ярихад сургахын зэрэгцээ дараах чадвар эзэмшүүлнэ:
1. Шүлэг, зүйр цэцэн үг, түргэн хэллэгээс цээжлэх, цээжээр унших
2. Зургийн үйл явдлыг ярилцах, асуулт гаргах, асуултанд хариулах
3. Өөрт тохиолдсон, үзсэн харсан, сонссон зүйлийн тухай ярих
4. Үлгэр, өгүүллэг сонсох, ойлгох, ярилцах

Бичиж сурахад бэлтгэх ажил.

Зургаан настай хүүхдийн физиологийн онцлогийг тооцож, тэдний гарын сарвууны жижиг булчин хөгжүүлэх, хөдөлгөөнөө удирдах үйлд сургахад голлон анхаарч, бичүүлэхийн өмнө гар дасгах хөдөлгөөнийг янз бүрийн хэлбэр чиглэлээр хийлгэж, дэвтрийн шугамыг баримжаалан үсэг бүтээхэд оролцдог зурлагыг аажим аажмаар бичүүлж, сургахдаа дараах чадвар эзэмшүүлнэ:
• Монгол хэлний хичээлийн дэвтрийн шугамын зориулалтыг мэдэх
• Монгол хэлний хичээлийн дэвтрийн шугамаар баримжаалан үсэг бүтээдэг зурлага, зураас зурах, бичих
• Дүрс, зураг зэргийг үсэг бичих чиглэлийн дагуу будах

Хэлний зүйн анхны ойлголттой болгох.

Зураг ашиглан ярилцах, өөрт тохиолдсон, үзсэн харсан, сонссон зүйлийн тухай ярилцах явцад хэлний авиа, байгалийн дуу чимээг ялгахад сургана. Хэлний нэгжийн тухай ойлголтыг цагаан толгойн бэлтгэл үеэс эхлэх бөгөөд эхлээд хүүхдэд ойр байгаа бодит юмс, тэдгээрийн зургийг нэрлүүлэх замаар үгийн тухай ойлголт өгнө. Дараа нь үйл явдал бүхий зураг дээр ярилцаж үгс нийлж өгүүлбэр, өгүүлбэр нийлж эх болдгийг ойлгуулна. Харин үеийг заахдаа хүний хурууны үеэр жишээлэн хуруу нь үеэс бүтдэгтэй адилхан үг нь бас үеэс бүтдэг гэдгийг ойлгуулна.
Үүний тулд үг, үе бичсэн хэрчмэл үзүүлэн таниулах ашиглаж, тэдгээрийг нийлүүлэн үг, өгүүлбэр зохиох, эсвэл хэсэглэн хуваах үйл ажиллагаа хийлгэж болно.

Цагаан толгойн үндсэн үеийг заах

Цагаан толгойн үндсэн үед монгол хэлний авиа, үсэг таниулж, уншуулж, бичүүлж сургах зорилготой. Цагаан толгойн үсгийг 5 бүлэг сэдэв болгон зааж таниулна.
1. Үндсэн долоон эгшиг
2. Нэгдүгээр шатны гийгүүлэгч
3. Хоёрдугаар шатны гийгүүлэгч
4. Туслах эгшиг ба тэмдэг үсэг
5. Онцгой дөрвөн гийгүүлэгч

Үндсэн долоон эгшгийг таниулахдаа “а, э, и, о, у, ө, ү” гэсэн дарааллаар богино, урт эгшгийг нэг дор таниулна. Гэхдээ “и” авиа таниулах үед “й, ы”-г таниулах бөгөөд цаашид хос эгшиг таниулах боломжтой болно. Энэ үед зөвхөн эгшиг авиа, үсэгтэй таниулах тул үг, өгүүлбэр унших боломжгүй. Иймээс эгшиг авиаг “ав-аав-айв”, улуул- уйл, үр-үүр-үйр гэх мэтээр зэрэгцүүлэн хэлж, тус бүрийн утгын ялгааг “гутлын ул- өндөр уул битгий уйл”, “үр хүүхэд- шувууны үүр- талхны үйрмэг” гэх мэтээр холбоо үг, өгүүлбэрийг хэлэх замаар ойлгуулж болно. Эгшиг таниулах үед дармал, бичмэлээр богино, уртаар ялгаатай хэлэгдэж, сонсогддогийг ялгах чадвартай болгох, “ай, эй, ой, уй, үй” зэргийг хос эгшиг гэдэг нэрээр таниулахаас илүү хэлэгдэх онцлогт тулгуурлан урт эгшигтэй харьцуулан ойлгуулах нь зохистой.

Гийгүүлэгчийг гурван шат болгон заах бөгөөд хоёрдахь шатны гийгүүлэгчийг заасны дараа “я, ё, е, ю, ь, ъ”-г таниулна.
• Нэгдүгээр шатны гийгүүлэгч: м, с, х, в, л, р, н, ш
• Хоёрдугаар шатны гийгүүлэгч: г, д, т, б, ц, ч, з, ж + я, ё, е, ю, ь, ъ
• Гуравдугаар шатны гийгүүлэгч: п, к, ф, щ

Нэг, хоёрдугаар шатны гийгүүлэгч авиа, үсэг таниулахдаа авианы задлаг нийлэг аргаар, “я, ё, е, ю, ь, ъ, п, к, ф, щ” зэргийг үсэг таниулах аргаар заана. Учир нь “ь, ъ” нь авиа тэмдэглэдэггүй бол “я, ё, е, ю” дөрөв нь тус бүр хоёр авиа тэмдэглэдэг, “п, к, ф, щ” гийгүүлэгч нь ихэвчлэн гадаад үгийг бичихэд хэрэглэгддэг байна. Гийгүүлэгчийг таниулах үеэс эхлэн, ялангуяа, эхний гурван гийгүүлэгчийг таниулахдаа нэлээд анхааралтай хандаж, эгшгээр амилуулан унших, бичих аргыг сайтар эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Энэ үед гийгүүлэгч, үе гэсэн ойлголттой болгоно.
Нэгдүгээр шатны эхний хэдэн гийгүүлэгчийг заах үед хэт яаралгүй, нэг гийгүүлэгчийг 6-8 цагт зааж болно. Энэ үед гийгүүлэгч авиаг эгшигтэй холбон уншиж, бичих аргад сайн сургахыг хичээх хэрэгтэй.

Цагаан толгойн дараах үеийг заах

Цагаан толгойн үсэг үзэж дууссаны дараа сурагчдын уншиж ойлгох, ярих, бичих, сонсох чадварыг хөгжүүлэх зорилготой тул энэ чиглэлийн дадлага ажил хийлгэнэ. Гэхдээ цагаан толгойн бэлтгэл үе буюу үсэг үзэж байхад хэл яриаг хөгжүүлэхгүй байна гэсэн үг биш юм. Энэ үед зургаан настай хүүхдийн хөгжлийн онцлог, танин мэдэх хэрэгцээ сонирхолд нийцсэн үлгэр, өгүүллэг, шүлэг уншуулна. Ялангуяа, ардын аман зохиолын төрлүүдээс сонгон уншуулж болно. Сурагчдаар уншуулахаар сонгож байгаа эх нь далд санаа агуулаагүй, үйл явдал тодорхой, өгүүлбэрүүд урт биш, энгийн өгүүлбэрээс бүтсэн байвал зохино. Энэ үед дармал болон бичмэл өгүүлбэр, жижиг эхийг хуулан бичүүлж болно. Мөн зурагт тохирсон өгүүлбэр зохион бичүүлж болно. Гэхдээ бичүүлж байгаа эхийн хэмжээ хэт их байж болохгүй. Зургаан настай хүүхдийн тэвчээр сул, сарвууны булчингийн хөгжил найман настай хүүхдийн хэмжээнд хүрээгүй байдаг тул хэт их бичүүлэхээс татгалзах хэрэгтэй.

Монгол хэлний хичээлийн хэсэг бүрд оногдох цагийг ийнхүү тоймлон баримжаа өгч байгаа бөгөөд тухайн ангийн сурагчдын хөгжлийн онцлогоос хамааран өөрчилж болно. Багш бүх хичээл сургалтын үйл ажиллагааны явцад хүүхдийг хөгжүүлэхээс гадна, хамт олонч үзлийг төлөвшүүлж, харилцааны чадварыг дээшлүүлэх, бие биенээ хүндэтгэх, сургууль орчноо цэвэр байлгахад сурагч хүний үүргийг ойлгуулж, хүмүүжил төлөвшил олгох үйл явцыг ч хамт сургах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.  

ҮНЭЛГЭЭ:

Үнэлгээ нь суралцагч тухайн хичээлийн хүлээгдэж байгаа үр дүнд хэрхэн хүрсэн түвшнийг тодорхойлох зорилготой байхаас гадна сурагчдыг идэвхжүүлэх, урамшуулах, суралцах үйлийг сайжруулахад чиглэнэ. Иймээс багш сурагчдад өөрийн бодит байдлыг үнэлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарч, шинээр сурсан зүйлдээ сэтгэл хангалуун, баяр хөөртэй байгаа эсэхийг анхаарч ажиллахын зэрэгцээ сурагчдын хэл ярианы хөгжил, унших, бичих, ярих чадварт гарч байгаа өөрчлөлт, ахиц дэвшлийг сургалтын үе шат бүрээр байнга тэмдэглэж, дүн шинжилгээ хийнэ. Нэгдүгээр ангийн сурагчдын хөгжлийн ахиц дэвшлийг стандарт бус үнэлгээгээр үнэлнэ.

Mountains dominate many landscapes, rising above the ocean and landforms around them. Most geologists classify a mountain as land rising  300 meters ( 1,000 ft ) or higher above the surrounding area. Most have a wide base and a narrowed peak or ridge. Mountain are one of the four major land-forms, along with hills, plains, and plateaus. Mountains rise on every continent and cover much of the seafloor. The earth’s highest mountain is Mount Everest in the Himalaya. It soars 8,848 meters (29,028 ft) above sea level. Mauna Loa, a volcano in Hawaii, is the largest, with a volume of over 40,000 cubic kilometers (9,600 cu mi).

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)

Агаарын бохирдол

Бидний амьдралын хамгийн чухал бөгөөд түүнийг цэвэр байлгах тал дээр олигтой ч зүйл хийдэггүй зүйлүүдийн нэг нь агаар түүний бохирдол гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Хими, биологийн гаралтай зүйлс болон элдэв тоосжилтын нөлөөнд агаар мандлын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол гэдэг. Агаарын бохирдлыг хэн бий болгодог вэ? Мэдээж хүмүүс бид л бий болгодог бидний буруутай үйл ажиллагаанаас болж агаар бохирдож бид тэр бохирдуулсан агаараараа эргээд амьсагалж байдаг. Агаарын бохирдол үүсгэгчийг:

1.      Хүний үйл ажиллагаанаас гаралтай

2.      Байгалийн гаралтай  гэж ангилдаг.

Хүний үйл ажиллагаанаас гаралтай бохирдол нь ямар нэг төрлийн түлшийг шатааснаас үүдэлтэй байдаг. Жишээ нь: бид хогоо ил задгай шатаах, янз бүрийн агаар мандалд хортой түлш хэрэглэх, ой модоо гал түймэрт шатаах, зүй бусаар огтлох гэх мэт хүмүүсийн буруутай үйл ажиллагаанууд олон байдаг. Үүнээс үзэхэд хүмүүс бид өөрөө хорыг бүтээж түүндээ өөрсдөө хорддог гэдэг үг үнэнч юм шиг санагддаг.

Байгалийн гаралтай  бохирдлын үүсгэгчид:

·         Галт уулын идэвхижилтийн үр дагавар болох хүхэр, хлор,үнс нурам

·         Хээрийн түймэрийн утаа, түүнээс гарах угарын хий

·         Ургамал багатай юмуу огт ургамалгүй газраас босдог тоос

Бид ус уухгүй гурав хонож чадах байх, бүр гурваас ч илүү хонож магадгүй харин агаар амьсгалахгүйгээр гурван цагч хүрэхгүй тиймээс бид агаар байгаль орчноо бохирдуулахгүйн тулд хүн тус бүр хичээх нь зүйтэй юм. Манай улсад агаарын бохирдол  ойрын жилүүдэд ихэссээр байгаа энэ асуудлын талаар монгол улсын засгийн газраас утаагүй зуух байгальд бохирдол бага бий болгодог түлш гэх мэт олон зүйлийг санаачлан хэрэгжүүлж байгаач тэр бүр сайжрахгүй байгаа билээ. Хүмүүсийн амнаас хамгийн олон үг болох өвөл масктай, зун касктай амьдрах болжээ гэж их сонсох юм. Энэ амьдрал үнэхээр уйтгартай бус гэж үү каск, маск хоёртой  л амьдарсаар байх уу? Та үүнийг бас нэг бодоод үзээрэй иймээс бид эх орноо хайрлан, цэвэр агаартай, цэнгэг устай цэцэглэн амьдарцгаая.

Дэлгэрэнгүй   Сэтгэгдэл (0)